Тээврийн хэрэгслийг даваа гаргаас хөдөлгөөнд хэвийн оролцуулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-05-08 10:28:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбар чиглэлийн ажилтан, албан хаагчдын хувийн тээврийн хэрэгслийг автомашины улсын дугаарыг тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь ангилан хуанлын өдрөөр хөдөлгөөнд оролцуулах журмыг өөрчилжээ.


Тодруулбал, хувийн автомашиныг энэ сарын 10-наас эхлэн өмнөх дугаарын хязгаарлалтаар зорчуулна. Өөрөөр хэлбэл, автомашины улсын дугаар 1, 6-аар төгссөн бол даваа гарагт, 2, 7-оор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-оор төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэг гарагт, , 0-оор төгссөн бол баасан гарагт хөдөлгөөнд оролцохгүй.


Харин өнөөдөр, маргааш улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан явуулах аж. Тодруулбал, өнөөдөр тэгш, маргааш сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно.

Холбоотой мэдээ