Уул уурхайн компани 38 сая төгрөгийн хандив өгчээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-08 16:46:26

Завхан/МОНЦАМЭ/. "Баян айраг эксплорэйшн" ХХК-аас Завханы дөрвөн эмнэлэгт 38 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн халдвар хамгааллын нэн шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг тусламж болгон өгчээ.

-“Тус компани нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Завханмандал сумын эрүүл мэндийн төв, сумдын Онцгой комисст 38 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг хандивлаад байна.

Хандиваар 14 нэр төрлийн нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн тусламж үзүүллээ. Цар тахлын халдвартай̆ тэмцэж буй энэ үед эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай байсан халдвар хамгааллын хэрэгслийг өгсөн нь цаг үеэ олсон ажил байлаа” гэж Улиастай сум дахь ажлын албанаас мэдээлэв.

Ташрамд тус уул уурхайн компани үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа билээ. 

Холбоотой мэдээ