170 мянга гаруй төл хүлээн авчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-10 16:38:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд зуншлага тааруу байснаас өвөлжилт, хаваржилт хүндэрч малчид хээлтүүлэгч малыг эм сүрэгтэй цөөн тоогоор нийлүүлсэн. Урд жилүүдийн хувьд Баянхонгор аймаг 1.4 сая төл мал хавартаа хүлээж авдаг байсан бол энэ хавар нийт 600 мянган төл мал хүлээж авах юм. 

Энэ сарын 10-ны  байдлаар Баянхонгор аймаг нийт хүлээж авах төл малынхаа 27.8 хувь буюу 175.636 төлийг  хүлээн авч бойжуулж байна.

Тодруулбал, аймгийн хэмжээнд 2360 ботго, 1597 унага, 12501 тугал, 86653 хурга, 71952  ишиг эсэн мэнд бойжиж байгаа аж. 

Холбоотой мэдээ