Цэргийн албаа нэр төртэй хаасан залууст баяр хүргэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-05-10 14:57:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгаас 2020 оны 1-р ээлжийн цэрэг татлагаар Увс аймгийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан цэргүүд халагдаж нутагтаа ирлээ.


Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт үнэнчээр албаа хааж ирсэн цэргүүдээ Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга П.Ариунбат болон сум, орон нутгийн удирдлагууд тосож авч баяр хүргэлээ.

Коронавирүсний халдвараас сэргийлж эцэг, эх ,ах дүү нарыг нь тосуулаагүй бөгөөд орон нутгийн удирдлагууд нь хүлээн авлаа. Мөрөн сумаас цэргийн албанд явсан байлдагч Б.Балдандорж, Рашаант сумын Д.Түвшинтөр нар алба хаах хугацаандаа хилийн зөрчил илрүүлэн Онц хилчин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүндэт тэмдгээр шагнуулсан байна. Залуусыг Хөвсгөл аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнасныг  ЗДТГ-ын дарга П.Ариунбат гардуулан өглөө. 




Холбоотой мэдээ