Халдвар авсан иргэдийн 92.6 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-10 14:53:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн дөрвөн өдөр коронавирусний халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвийн Хариу арга хэмжээний нэг, хоёр, гуравдугаар баг тавдугаар сарын 7-9-ний өдөр нийт 1125 сорьц цуглуулжээ.

Улмаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори сорьцуудад PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймагт энэ сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 245 байна. 

Үүнээс халдвар авсан 227 иргэн буюу 92.6 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоогийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 18 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 288, тусгаарлан ажиглах байранд 74, гэрийн тусгаарлалтад 203, гэрийн ажиглалтад 366 иргэн байна. 

 

Холбоотой мэдээ