Ханх суманд 4,8 магнитудын хүчтэй газар хөдлөв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-05-11 20:47:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн давтан хөдлөл бүртгэгдсээр байна.  

Тус аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 8 цаг 36 минутад 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлэв. 

Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 207 удаагийн хөдлөлт болсон байна. 

 

Холбоотой мэдээ