Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-15 см-ээр нэмэгдэнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-12 16:15:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Маргааш Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэж, үерлэнэ.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см-ээр ихсэж, олон жилийн дунджаас 45-75 см-ээр нэмэгджээ.


Иймд гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, баталгаагүй зам, гармаар зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа

Холбоотой мэдээ