57201 ширхэг мод бут, сөөг тарьжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-05-12 17:22:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 11-ний өдрийн байдлаар 57201 ширхэг мод бут сөөг тарьсан тухай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Тус аймаг 90 жилийн ойгоо угтан 90 мянган мод тарих ажлыг 15 сумын хэмжээнд өрнүүлж байгаа юм. Үүнийхээ хүрээнд мод тарих сонирхолтой өрх бүрт 9 ширхэг суулгац үнэгүй өгсөн байна. Мод тарьсан тоон мэдээг сумдаар нь авч үзвэл хамгийн олон модыг аймгийн төв Даланзадгад сум 23891 ширхэг, Ханбогд сум 6426, Цогтцэций 6292, Гурвантэс 6091 ширхэг мод тариалаад байна

Ташрамд Өмнөговь аймаг таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг аж.

Холбоотой мэдээ