НҮБ-ын хороо Монгол Улсын талаарх үр дүнг танилцуулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-12 17:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүчээр сураггүй алга болгохын эсрэг НҮБ-ын хороо Монгол Улсын талаарх үр дүнг танилцуулав.


Тодруулбал, Монгол Улсаас дотоодын хууль тогтоомждоо хүчээр сураггүй алга болгох үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэрч, хохирогчийг хамгаалах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах үйл ажиллагааг авсныг сайшаалаа.


НҮБ-ын хороо тухайн улсад хүчээр сураггүй алга болгох үйлдлийг гагцхүү хууль бусаар баривчилсан тохиолдолд хэмээн явцуу тодорхойлсныг анхаарч үзжээ. Үүнтэй уялдан уг хороо Монгол Улсад “хүчээр сураггүй алга болгох” гэсэн тодорхойлолтыг олон улсын конвенцтой нийцүүлж, хууль тогтоомждоо зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай талаар зөвлөв. Мөн цэрэг, иргэн, төрийн алба, шүүгч, прокурор зэрэг бусдын эрх чөлөөг хязгаарлах, баривчлан, саатуулахад оролцдог аливаа этгээд хууль сахиулах, аюулгүй байдал, тусгай албадын бүх бие бүрэлдэхүүнд конвенцын зүйл заалтын талаар тусгай сургалт зохион байгуулахыг Монгол Улсад уриалсан байна.


Дээр дурдсан үр дүнгийн талаар буюу албан ёсоор "Дүгнэлт зөвлөмж" гэх тайланг хорооны хурлын цахим сурвалжид тавьжээ.  



Холбоотой мэдээ