ДЭМБ-ын тэргүүн коронавирусний вакцин хийлгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-13 06:31:10

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус коронавирусний вакцин хийлгэжээ.


Энэ тухай тэрбээр “Twitter” хуудсандаа мэдэгдэх үеэрээ улс орондоо бэлэн байгаа “COVID-19”-ийн вакциныг хийлгэхийг бүх хүнд уриалсан байна.


"Өнөөдөр миний Женев хотын их сургуулийн эмнэлэгт “COVID-19”-ийн вакцин хийлгэх ээлж ирлээ" хэмээн тэрбээр мэдэгдээд, вакцин хийлгэснээр хүний амь нас аврагдаж байгаа бөгөөд бүх улсад вакцин хийх нь нэн чухал гэдгийг сануулан дурдав.


“Хэрэв та бүхэн вакцинтай улс оронд амьдардаг бол таны ээлж ирэх үед вакцинаа хийлгээрэй” хэмээн тэрбээр зөвлөжээ.

Холбоотой мэдээ