Улиастай сумын 96 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-13 11:11:50

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сумын хүн амын 96.6 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ.

Тус аймаг хүн амынх 60 хувь буюу 46966 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс Улиастайд 10672 иргэн хамрагдахаас 9786 иргэн эхний тунг авч дархлаажуулалт 96.6 хувьтай байна. Харин хөдөөгийн 23 суманд 36294 иргэн хамрагдахаас 24927 иргэн эхний тунгаа авчээ.

Харин аймгийн хэмжээнд вакцины бүрэн тунд 4733 иргэн хамрагдсан байна. Сүүлийн 24 цагт сумдад 2958, Улиастайд 404 хүн тун вакцин хийлгэсэн гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ