Нийтийн тээврийн ажилтнуудын 80 хувь нь вакцинд хамрагджээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-13 10:16:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн ажилтнуудын 80 хувь вакцинжуулалтад хамрагдаад байна. Үүнээс вакцины эхний тунд 2716, хоёр дахь тунд 2474 хүн хамрагджээ. Энд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 20 ААН-ийн ажилтнууд орж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 967 автобус хөдөлгөөнд оролцож байгаа талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. 



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ