Сүүлийн 24 цагт 585 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-13 11:01:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 585 тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 584 нь  дотоодод бүртгэгджээ. Үүний 478 нь нийслэлд, 106 нь нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгджээ. Энэ нь 4 дүгээр 26-нд Энэтхэг улсаас ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Тухайн хүн Дорноговь аймагт тусгаарлалтад байсан байна.


Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол  47 мянга 033 болж байна. 

Харин  1548 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  37 мянга  281 боллоо.  Түүнчлэн коронавируст халдвартай 9 хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар  нийт 193 хүн эндээд байна.  


Одоогоор коронавируст халдварын улмаас  4525 хүн эмчлүүлж байгаагаас 116 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1451 нь хүндэвтэр,  514 нь хүнд, 2444  нь хөнгөн хэмээн оношлогджээ. 


Гэрийн хяналтад 4349 хүн байна. Өнгөрсөн 24 цагт 356 хүн гэрийн хяналтад шилжжээ.


Холбоотой мэдээ