Өвчилсөн хүмүүс бүрэн эдгэрч, 15 хоног коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-13 11:46:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өчигдөр хийсэн 54 PCR шинжилгээ, 250 түргэвчилсэн сорилын хариу бүгд сөрөг гарчээ. Ийнхүү сүүлийн 15 хоногт Баянхонгор аймагт коронавируст халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 

Тусгаарлах байранд 27, гэрийн ажиглалтад 695 хүн байна. 

Аймгийн төвд эхний тунд 160 иргэн, сумдад 833 иргэн вакцины эхний тунгаа хийлгэжээ. 

Холбоотой мэдээ