Өлзийтийн постод ариутгал халдваргүйжүүлэлтийн хаалга байршууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-13 12:14:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Уран” брэндийн хамт олноос аймгийн Онцгой комисс, Өлзийтийн постын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайнаас халуун хэмжигчтэй Ухаалаг ариутгал халдваргүйжүүлэлтийн хаалга, гар ариутгагчийг хандивлажээ. 

Өлзийтийн пост нь зүүн талаас ирэх хөдөлгөөнд хяналт тавих Баянхонгор аймгийн гол постуудын нэг бөгөөд өдөр тутамд хүн олноор үйлчлүүлдэг нь үүрэг гүйцэтгэгч нарт томоохон эрсдэлийг байнга дагуулсаар ирсэн. Тэгвэл тус постод ирсэн иргэд тус  хаалгаар нэвтэрч  халуунаа зайнаас хэмжүүлэн, ариутгалаа хийлгээд бүртгэл мэдээлэл, шинжилгээндээ орохоор болж байгаа юм. Ингэснээр тухайн иргэнд болон постод үүрэг гүйцэтгэгч нарт ирж болох эрсдэл харьцангуй буурах нөхцөл бүрдэж байна.  

Хэрэгцээтэй цаг үед шаардлагатай дэмжлэг үзүүлсэн "Уран" брэндийн хамт олонд аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан гишүүдийн хамт талархал илэрхийлж, хандивыг хүлээн авлаа.

Холбоотой мэдээ