Энэтхэгт Японы иргэдэд үйлчлэх шинжилгээний цэг байгуулна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-13 13:05:42

ТОКИО. /NHK/. Энэтхэгээс эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж буй иргэддээ зориулан коронавирусний шинжилгээний цэг байгуулна гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Энэтхэгт халдварын тархалт эрс нэмэгдэх болсонтой холбогдуулан түр хугацаагаар эх орондоо эргэн ирэхийг Японы Засгийн газар иргэддээ уриалж байгаа юм.


Ийнхүү эргэж ирэх иргэд коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай тул ГХЯ Японы компаниудын тусламжтайгаар шинжилгээний түр цэг байгуулахаар шийдвэрлэжээ.


Энэхүү цэгийг Шинэ Дели хотын гаднах нэгэн зочид буудалд байгуулах бөгөөд Энэтхэг дэх Японы иргэд ирэх долоо хоногоос үнэгүй шинжилгээ өгөх боломжтой болох ажээ.


Үүнээс гадна баасан гаргаас эхлэн Япон улс Энэтхэг, Пакистан, Балбад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд байсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг түр хориглохоор болоод байгаа юм. 

Холбоотой мэдээ