Цагдаагийн хэсгийг шинэ автомашинаар хангав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-13 13:31:16

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ- аас тус сум дахь Цагдаагийн хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, "Тоёота Приус-20" маркийн албаны шинэ автомашиныг тавдугаар сарын 10-нд хүлээлгэн өгчээ.

Автомашин гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батзам болон Цагдаагийн хэлтэс, орон нутгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Цагдаагийн хэсэг шинэ автомашинтай болсноор алба хаагчдын ажиллах нөхцөл боломж сайжирч, гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил эрчимжинэ гэж албаныхан тодотгов.

Тус сум  зүүн, зүүн урд, урд хэсгээр Дорноговь аймгийн Даланжаргалан сум, баруун талаар Дундговь аймгийн Баянжаргалан сум, хойд, зүүн хойд талаараа өөрийн аймгийн Сүмбэр сумтай хил залгадаг. Улаанбаатар хотоос 275 км, Говьсүмбэр аймгийн төвөөс 35 км, Дорноговь аймгийн төв Сайншандаас 210 км зайтай.     

Холбоотой мэдээ