416 иргэн, аж ахуйн нэгж ажлын байрыг дэмжих зээл авчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-13 14:18:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн  газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд  3 хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг  ажлын байр бүрдүүлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа.

Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбараас өгсөн мэдээллээр тухайн зээлд хамрагдахаар тус аймгийн давхардсан тоогоор 2060 иргэн, аж ахуйн нэгж 171.3 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ.

Үүнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 416  зээлдэгчид 22.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж.

Холбоотой мэдээ