Нийтийн эзэмшлийн талбайд мод тарив

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-13 14:44:16

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Бүх нийтээр "Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн ЗДТГ, аймгийн БОАЖГ, Сум дундын ойн анги хамтран аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарих ажлыг эхэллээ.

Иргэд, алба хаагчид сумын цэцэрлэгт хүрээлэн, цэргийн алдар хөшөө, босоо тэнхлэгийн зам дагуу болон өөрсдийн эзэмшлийн газарт мод тарьсан аж.

Мөн цэргийн алдар хөшөөний талбайд хайлаас, буйлс, тэхийн шээг, сухай, заг, тоорой, жигд зэрэг олон төрлийн мод, бутны худалдаа зохион байгуулж, иргэдэд мод тарих талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Холбоотой мэдээ