Эмч, ОБГ-ын алба хаагчдыг төрийн дээд одон медаль болон аймгийн шагналаар шагнав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-13 16:49:27
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчид болон цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэсэн эмч, эмнэлгийн ажилтнууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын захирамжаар Төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Золжаргал:
"Дэлхий нийтийг нөмөрсөн коронавируст цар тахлаас ард иргэдийнхээ амь, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өөрсдийн аюулгүй байдлыг үл хайхран галын шугамын тэргүүн эгнээнд чин сэтгэлээсээ зүтгэж байгаа цагаан нөмрөгт эмч, эмнэлгийн ажилтнууд болон Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье" гэв.
Алтан гадас одонгоор:
-Б.Гимлай,
-Ш.Отгондулам,
-Л.Дамбадаржаа,
-Ч.Галбадрах
-Д.Эрдэнэбулган нарыг

Цэргийн гавъяаны одонгоор:
-Ц.Хайдав,
Цэргийн хүндэт медалиар:
-Л.Батбаатар
Аймгийн хүндэт тэмдгээр:
-Э.Балжинням
-Т.Ганбямба
-С.Очхүү
-М.Ганбаяр
-Ж.Жавзандулам
-Ө.Долзодмаа
-Ж.Ариунаа
-Х.Дэлгэрмаа
-А.Болортуяа
-Т.Галбадрах

Аймгийн тэргүүний ажилтан:
-З.Гэрэлтуяа
-А.Ганхуяг
-Г.Жаргалсайхан
-Ч.Оюунгэрэл
-З.Адъяа
-Б.Оюундэлгэр
-С.Тэрбиш
-С.Итгэл
-Л.Мөнхцэцэг

Аймгийн Засаг даргын жуухаар:
-Б.Отгонмөнх
-Д.Амаржаргал
-М.Болормаа
-Б.Дуламсүрэн
-Б.Энхтунсаг
-Д.Энх-Амгалан
-Б.Дэлгэрмаа
-С.Ганчимэг
-А.Уранцэцэг
-Ц.Гообаатар
-Э.Баасанжаргал
-Э.Билигтбаатар
-Ө.Пунсалдулам
-Ө.Лодойжамц
-Ч.Ариунжаргал нарыг тус тус шагналаа.
Холбоотой мэдээ