Говь-Алтайд 4049 иргэн вакцины бүрэн тунд хамрагджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-13 18:18:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 226 боллоо. 

Ингэснээр аймгийн төв Есөнбулагт 136, Тайшир-63, Хөхморьт-14, Цээл-1, Эрдэнэ-3, Төгрөг-5, Жаргалан-4 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлуудын 136 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, 9 нь хүнд хэлбэрээр эмчлүүлж байгаа тухай АОК-оос мэдээлэв. Тавдугаар сарын 13-ны байдлаар тус аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас  нийт 46 хүн бүрэн эдгэрч, гэрийн ажиглалтад гарсан байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 1762, нийт 28394, хоёр дахь тунд 28, нийт 4049 иргэн хамрагдсан байна. 


Холбоотой мэдээ