Маргааш Автомашингүй өдөр

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-14 15:45:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын "Автомашин тээврийн хэрэгсэлгүй өдөр болгох тухай" захирамжийн дагуу энэ сарын 14-ний бямба гаргийн 09.00-18.00 цагт автомашин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. 

Тухайн өдөр иргэдийн хувьд "Alternative mobility" буюу автомашинаас бусад сонголт нээлттэй байх аж. Автомашины дуу чимээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, унадаг дугуйны хэрэглээг нэмэх, явган алхалтыг дэмжих зорилготой тус арга хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмолжоод байгаа юм.

Иргэдийн эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг мөн өдөр өрнүүлэх юм.

Холбоотой мэдээ