Цементийн үнийг нэмэхгүй байхаар тохиролцов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-14 12:51:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн Сэргэлэн суман дахь барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцлаа.


Тэрбээр, “Мөнхийн баянгал” ХХК-ийн цементийн үйлдвэрт очсон юм. Тус үйлдвэрийн задгай цемент нэг тонн нь 180 мянга, ууттай нь 190 мянган төгрөгийн үнэтэй байв.


Сайд Б.Мөнхбаатар тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзахдаа ойролцоох Багахангай дүүргийн иргэдийг ажлын байраар хангах боломжтой эсэхийг тодруулахад 20-30 хүнийг ажлын байраар хангах боломжтой гэдгээ “Мөнхийн баянгал” ХХК-ийнхан илэрхийллээ.


Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотой цаашид цементийн үнийг нэмэхгүй байхаар харилцан тохиролцжээ.

Холбоотой мэдээ