Энэ сарын 22-ноос зах, худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-14 13:12:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос энэ сарын 22-ноос хот хоорондын зорчигч тээвэр, томоохон зах, худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөж байна.


Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэхдээ, “Энэ талаар эцсийн шийдвэр гараагүй. Ямартай ч эрсдэлийг үнэлж, нээх боломжтой ажлын судалгааг гаргаж байгаа. Ресторан, цайны газар, түргэн хоолны газруудыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр, зарим зочид буудлыг нээхээр төлөвлөж байна. Мөн амралтын газрыг зөвхөн гэр бүлийн хүмүүст үйлчлэхээр нээх талаар жагсаалтад оруулсан. Гэхдээ үүнийг тухайн үеийн цар тахлын нөхцөл байдал, дархлаажуулалтын явцтай уялдуулж шийднэ” гэлээ.

Холбоотой мэдээ