Дэлхий даяар 1.37 тэрбум тун вакцин тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-14 13:06:14

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар коронавирусний 1.37 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж “Our World in Data” цахим хуудас мэдээлжээ.


Тодруулбал, БНХАУ-д хамгийн олон буюу 354.3 сая тун вакцин тарьсан бол түүний араас 260 сая гаруй тун вакцин хийсэн АНУ жагсаж байна.


Мөн Энэтхэгт 176.5 сая, Их Британид 54.2 сая, Бразилд 49.2 сая, Германд 36.8 сая, Францад 26.8 сая, Туркт 25.5 сая тун вакцин тус тус тарьжээ. Эдгээр орны араас Итали, ОХУ, Индонез бичигдэж байна.


Үүнээс гадна тарьсан вакцины тунг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Сейшелийн арлууд тэргүүлж байгаа бөгөөд тус аралд 100 хүн тутамд 132 тун вакцин тарьсан байна.


Worldometer” цахим хуудасны мэдээллээр, “COVID-19” халдвар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 161.2 сая хүн халдвар авч, 3.3 сая гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ