“Монголын инновацын 7 хоног-2021” болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-05-14 13:10:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 3 дугаар сарын 17-ны А/86 тоот тушаалаар ажлын баг байгуулан “Монголын инновацын 7 хоног-2021”-ийг сарын 17-23-нд зохион байгуулна.  


"Инновацын 7 хоног"-ийг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсын хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. 

Инновацын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн,  үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл,  хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм. Долоо дахь жилдээ зохион байгуулах энэхүү үйл ажиллагааны хамтран зохион байгуулагчаар ХХААХҮЯ , Соёлын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, ШУА, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, АШУҮИС, МҮХАҮТ, Залуу судлаачдыг дэмжих сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Старт-ап Монгол ТББ, Монголын хамтын оффисуудын холбоо, “Старт-ап маркетинг спейс” ХХК, “Эм Эн Эйжинси” зэрэг байгууллага ажиллаж байна.

Олон нийтэд нээлттэй энэхүү үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны яам болон хамтрагч байгууллагуудын фэйсбүүк хуудсаас  шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой.

Холбоотой мэдээ