Д.Амаасүрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-14 16:59:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын сувилагч Догсомын Амаасүрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнууллаа.

Тэрээр 1978 онд Есөнбулаг сумын хоёрдугаар сургуулийг төгсөөд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг 1980 онд “Сувилахуйн” мэргэжлээр төгссөн байна. Төгсөөд төрөлх нутгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт жижүүрийн сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн аж. Сувилагч мэргэжлээрээ улсад нийт 40 жил, үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт Хагалгааны сувилагчаар 35 жил тасралтгүй ажиллажээ.

“Хагалгааны сувилагч гэдэг нь маш өндөр хариуцлага, хүний амийг аврахын тулд их ур чадвар шаардсан мэргэжил. Мөн нэлээдгүй тэвчээр шаарддаг.. Яагаад гэхээр хагалгаа хэдэн ч цаг, минутаар үргэлжлэхэд эмч, сувилагч бид амраад суух эрх байхгүй. Яаж энэ хүнийг эрүүл сайхан болгох вэ гэж хамаг хүчээ зориулдаг ийм л ажил даа”  хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. 


Холбоотой мэдээ