Тяньжиньд хүргэлтийн ажилтнуудад зориулсан вакцинжуулалтын түр цэг байгуулжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-14 14:18:06

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хойд нутгийн Тяньжинь хотын Нанкай дүүрэгт хүргэлтийн ажилтнуудад зориулсан вакцинжуулалтын түр цэг байгуулжээ.


Энэхүү цэгийг хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй ажилтанд “COVID-19”-ийн вакцины хоёр дахь тунг тарих зорилгоор байгуулсан байна. 


Мөн тэдгээр ажилтны өдрийн цагаар хийж гүйцэтгэдэг хүргэлтийн ажилд нь саатал учруулахгүйн тулд вакцинжуулалтыг шөнийн цагаар хийх ажээ. 


БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос пүрэв гарагт мэдээлснээр, улсын хэмжээнд "COVID-19"-ийн 354 сая гаруй тун вакциныг тарьсан байна.

Холбоотой мэдээ