Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийг төсөвт тусгана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-14 14:30:48
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцахын ташрамд Орхон аймагт хэрэгжих томоохон  төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.

 

Тодруулбал, Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд үүний санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас гаргахаар болов. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Эрдэнэт хотод орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 50 тэрбум төгрөгийг Засгийн газраас үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэсэн юм.  

 

Орхон аймагт 1000 айлын орон сууцыг гэр хорооллын Уртын гол, Цагаанчулуут, Их-Залуу, Эрдэнэ, Говил багт барина. Уг орон сууцны хорооллын зураг төсвийг орон нутгаас боловсруулна. 

Холбоотой мэдээ