20 мянган улиас хөрсөнд суулгалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-14 15:26:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамжийн газарт бүртгэлтэй, ногоон байгууламжид ажиллах хүсэлтэй, эхний сонгон шалгаруулалтаар тэнцсэн 35 иргэнийг дадлагажуулах сургалт зохион байгуулжээ.

Дээрх иргэд "Баянхонгор Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын Жаргалант паркийн Мод үржүүлгийн талбайд  мэргэжлийн хүмүүсийн зааварчилгаар талбайгаа өөрсдөө бэлтгэж, бэлэн болсон 20 мянган ширхэг улиасны харандаан суулгацыг нэг бүрчлэн хөрсөнд суулгасан байна.

Сонирхуулахад, "Баянхонгор Тохижилт Үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын ажилчид гуравдугаар сард 500 мянган ширхэг улиас, бургасны харандаан суулгац бэлтгэн, нутаг орны хөрс, цаг уурт дасан зохицсон модны нөөцийг бий болгожээ. Өдөр бүрийн усалгаа, арчилгааг тогтмол хийж бойжуулснаар 2-3 жилийн дараа нийтийн эзэмшлийн зам талбайд гаргаж тарих суулгацууд бэлэн болох аж.  

Холбоотой мэдээ