“BTS” хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2021-05-14 16:19:15

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг АНУ-ын “Rolling Stone” сэтгүүлийн ирэх зургаадугаар сарын дугаарын нүүрийг чимэхээр болсон талаар тус сэтгүүл “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Ийнхүү “BTS” хамтлаг 54 жилийн түүхтэй соёл урлагийн сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны дан Ази гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг болохоор болж байна.


Долоон гишүүнээс бүрдсэн “BTS” хамтлаг 2013 оноос уран бүтээлээ толилуулж эхэлсэн бөгөөд студийн есөн цомог гаргаж, Америкийн дуучин Холзи тэргүүтэй уран бүтээлчид, Дэвид Стюарт гэх мэт продюсерүүдтэй хамтран ажиллаж байжээ.


Тэд 2020 онд “Dynamite” нэртэй дан англи хэлээрх анхны дуугаа гаргасан нь “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтын тэргүүн байрт бичигдсэн амжилт үзүүлсэн юм. 


1967 оноос эхлэн уншигчдын гарт хүрч эхэлсэн “Rolling Stone” сэтгүүл нь поп соёлын талаар голчлон өгүүлдэг Америкийн сар тутмын сэтгүүл билээ. 



Холбоотой мэдээ