“Орлогод нийцсэн орон сууц” төслийн хүрээнд 1000 айлын орон сууц барина

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-14 16:33:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймагт  “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжинэ. Тус төсөл нь гэр хорооллын таван багийн 1000 өрхийг орон сууцжуулах зорилготой бөгөөд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн санжүүжилтээр хэрэгжинэ.

 

Нийт санхүүжилт 19.6 сая доллар бөгөөд үүний 15.7 сая долларын зээлийг Сангийн яам, 3.9 сая долларыг буцалтгүй тусламжаар барих ажээ. Төслийн зээлийн хугацаа 15 жил байх ба эхний 4 жил нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, цаашид 6 сар LIBOR хүүн дээр 1,25 хувийн хүүг нэмж төлөхөөр эхний байдлаар тохиролцсон байна.

 

Уг төслийг Засгийн газраас дэмжиж 2024 он хүртэл тодорхой санхүүжилтийг олгоно гэж Ерөнхий сайд Орхон аймагт хийж буй айлчлалын үеэр мэдээллээ.  

Холбоотой мэдээ