“DarkSide” бүлэглэлийн хакерууд “Toshiba”-гаас нууц мэдээлэл хулгайлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-14 17:00:38

ТОКИО. /TASS/. Саяхан АНУ-ын түлш дамжуулах хоолойн томоохон компанийн үйл ажиллагааг олон хоногоор саатуулсан “DarkSide” бүлэглэлийн хакерууд Японы “Toshiba” корпорацын Франц дахь салбараас их хэмжээний нууц мэдээлэл хулгайлснаа зарлажээ.


Энэ тухай NHK телевиз Японы кибер аюулгүй байдлын салбарын  "Mitsui Bussan Secure Directions, Inc". компаниас эш татан мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, “DarkSide” мэдэгдлээ хакеруудын ашигладаг цахим хуудсанд нийтэлжээ.


Хакерууд “Toshiba” компанийн Франц дахь салбараас менежментийн ажил, бизнесийн шинэ төслүүд болон хувийн мэдээллүүд гэх зэрэг 740 Гб-ын мэдээлэл хулгайлсан гэж мэдэгджээ. Японы корпорац энэ хэргийг шалгаж байна гэж NHK телевиз мэдээлэв. 


Холбоотой мэдээ