Германы цагдаа нар вакцины хуурамч паспортын талаар анхааруулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-14 16:46:14

БЕРЛИН. /DW/. Германд коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүст хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулах болсонтой холбоотойгоор вакцины бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол нэмэгдэх болсныг тус улсын цагдаагийн ажилтнууд пүрэв гарагт анхааруулжээ.


“Гэмт этгээдүүд “COVID-19”-ийн вакцинжуулалтын хууль бус баталгааг хэдийнээ худалдаалж эхлээд байгаа бөгөөд цаашид ийм асуудал гарсаар байж болзошгүй байна” гэж цагдаа нар мэдээлжээ. Германд вакцинд бүрэн хамрагдсан болон коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүст хөл хорионы тодорхой хязгаарлалтуудыг саяхнаас цуцалж эхэлсэн юм.


Цагдаагийн ажилтнуудын анхааруулж буйгаар, халдвар авсан байж болзошгүй хүмүүс хуурамч бичиг баримт ашиглан зорчих хөдөлгөөнтэй холбоотой тусгаарлагдах шаардлагаас мултрах юм уу шинжилгээний хариу сөрөг гарснаа батлахыг шаардаж буй газруудад нэвтрэн халдвар тарааж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ