Эмчлүүлж буй гурван иргэний биеийн байдал хөнгөн байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-14 17:58:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт халдварын нэг тохиолдол нэмэгдсэн байна. Уг халдвар Булган сумын голомтоос гарсан бөгөөд тус суманд нийтдээ долоо тохиолдол батлагджээ. Коронавирусний халдвар авсан нийт 102 тохиолдол боллоо. Халдвар авсан иргэдийн 99 нь эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар Булган сумын гурван иргэн биеийн байдал нь хөнгөн эмчлүүлж байна.

- Шинээр батлагдсан халдварын тохиолдлын хувьд гэрийн ажиглалтад байсан иргэнээс илэрсэн. Эрүүл мэндийн байгууллага тандалт судалгаа хийж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа хэллээ. 

Холбоотой мэдээ