Улсын хэмжээнд 17,5 сая төл хүлээн аваад байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-14 19:41:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 24 сая толгой төллөх малын 17,5 сая буюу 70,8 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл:

  • Баруун бүсэд 81,9,
  • Хангайн бүсэд 67,7,
  • Төвийн бүсэд 63,7,
  • Зүүн бүсэд 75,6 хувьтай байна.


Мал төллөлт 70 гаруй хувьтай байна



Улсын хэмжээнд 17,5 сая төл хүлээн авч, 16,9 сая төл бойжиж, бойжилт 96,5 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байна.

Холбоотой мэдээ