Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-15 10:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуслангийн чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ.

Тодруулбал,

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”

ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобус  “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 7.00- 22.00 цагийн хооронд үйлчилнэ.


Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2,1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулах аж.


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч байна.

 

Холбоотой мэдээ