Үндэсний шигшээгийн бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-15 10:20:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөх Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан баасан гарагт Спортын төв ордонд боллоо.


Ирц бүрэн цугласан тус хуралд Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, дэд ажлын хэсгийн дарга, БТСУХ-ны дэд дарга, Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын паралимпын хорооны дэд Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Энэхүү хурлаар Дэд ажлын хэсгийн II хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлт, МҮОХ-ноос “Токио-2020” олимптой холбоотой хэрэгжүүлж буй ажлууд, олимп, паралимпын наадамд бэлтгэгдэж буй Үндэсний шигшээ багийн талаарх мэдээлийг хүргэж, санал бодлоо солилцлоо.


Түүнчлэн "Токио-2020" олимп, паралимп нь цар тахлын үед зохион байгуулагдах учраас онцгой нөхцөлтэй зохион байгуулна. Үүнтэй холбоотой ЗБХ-ноос “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэнд зориулан шинэ журам гаргасныг МҮОХ-ноос танилцууллаа.


Мөн тус хурлаар энэ сарын 18-нд болох Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа.

Холбоотой мэдээ