Өчигдөр хорь гаруй мянган хүн вакцинд хамрагджээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-15 11:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр 21 363 хүн коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдлаа. 


Улаанбаатар хотод 917 636 хүн вакцины эхний тунг, 486 785 хүн хоёрдугаар тунг тариулаад байна. Харин хөдөө орон нутагт 1,1 сая хүн дархлаажуулалтад хамрагдахаас 840 972 хүн эхний тунд, 152 674 хүн хоёр дахь тунд хамрагджээ.


Улсын хэмжээнд 2 сая 67 мянган хүн вакцинд хамрагдахаас 1 758 608 хүн эхний тун,  639 459 хүн хоёрдугаар тунг тариулаад байгаа аж. 

Холбоотой мэдээ