Бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-15 11:34:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олимпын өдөр”-ийг угтсан эхний арга хэмжээнүүдийн нэг болох бага ангийн сурагчдын гар зургийн уралдааныг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос зарлаж байна.  


Хүүхэд багачуудад олимпын боловсролыг олгох, алдарт тамирчдын амжилт, түүхэн замналаас суралцуулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх болон “Токио - 2020”, “Бээжин - 2022” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдаа дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа аж.


Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээн, Парис хотноо Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулсан тус өдрийг дэлхий дахинаа “Олимпын өдөр” хэмээн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.


МҮОХ-ноос олон улсын “Олимпын өдөр”-ийг угтсан үйл ажиллагааг цахимаар түлхүү өрнүүлэх юм байна. Тухайлбал, сурагчдын дунд гар зураг, шүлэг, эссе бичлэгийн уралдаан, “Спортын алдартан бидний бахархал” сэдэвт цахим уулзалт болон спортын холбоод, олимпын зөвлөлүүдтэй хамтран видео уриалга - контент, цахим сургалт - семинар, телевизүүдтэй хамтран тусгай нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.


Бага ангийн /1-5 дугаар анги/ сурагчдын гар зургийн уралдааны удирдамжийг доорх линкээс хүлээн авна уу. https://drive.google.com/.../1vOZ5o72ltIw9g3IWM9Z.../view...

Холбоотой мэдээ