640 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн барилгын ажил эхэллээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-05-15 15:58:53

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын зургадугаар баг буюу офицерийн 80 айлын орон сууцны баруун талд 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил эхэллээ.

Барилгын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Болор-Аграмба” ХХК гүйцэтгэж,  ирэх  намрын хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Шинэ сургууль ашиглалтад орсноор Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын хүрэлцээ 100 хувьд хүрч, сурагчдын сурах боломж нөхцөл нэмэгдэнэ гэж албаныхан онцлов.

Шинэ сургуулийн барилгын ажлын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг,  Засаг дарга О.Батжаргал болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

 

Холбоотой мэдээ