“Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт СХД-т боллоо

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-05-15 16:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг Сонгинохайрхан дүүргээс өнөөдөр эхлүүллээ.


Сонгинохайрхан дүүрэг энэ онд ногоон дүүрэг болохыг зорьж, байгаль дэлхийгээ нөхөн сэргээх, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийж, амьдарч буй хороо, дүүргээ ногоон болгохын төлөө хамтдаа хичээхийг уриалж байна.


Өнөөдөр 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 41 дугаар хороонд тус бүрд 250 ширхэг суулгац буюу нийт 4400 гаруй суулгацыг хүлээлгэн өглөө. Мөн нээлтийн өдөрлөгийн дараа 34 дүгээр хорооны хоёр өрхийн хашаанд суулгацуудын дээжийг задлан, хөрс бэлтгэн шар хуайс, монос, буйлс зэрэг модыг тарив.


Холбоотой мэдээ