"Өврийн ном"-ыг эмхэтгэн боловсруулжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-05-15 20:57:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн монгол хэл бичгийн залуу багш нар эх хэл, бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор төрийн албан хаагчид, иргэд, оюутан сурагчдын эх хэлний боловсролд зориулан "Өврийн ном"-ыг эмхэтгэн боловсруулжээ.

Тус номд кирилл, монгол бичгийн дүрэм, яриа, бичгийн хэлэнд түгээмэл хэрэглэгддэг үг, хэллэг, тэдгээрийн дүрмийг тольчилсон тайлбар, сонгох болон задгай хэлбэрийн дасгал даалгавар, мэдлэг бататгах сорил багтсан байна.  

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд  монгол хэл, бичгийн багш нар хамтран хэл, бичгийн дүрэм, дасгал, дадлага ажлын  40 төрлийн цахим  хичээл бэлтгэснээ  “Өврийн ном”-д  эмхэтгэн оруулж  олон нийтийн хүртээл болголоо.


Холбоотой мэдээ