Орхон аймагт коронавирусний халдварын улмаас нэг хүн нас барлаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-19 14:46:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт коронавирусний халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдлээ. Нас барсан иргэн Говил багийн харьяат бөгөөд 55 настай, эрэгтэй.  4 дүгээр сарын 27-нд ажил дээр нь бараа хүргэж ирсэн хүний ойрын хавьтал болж PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан тул БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Улмаар бие нь муудаж энэ сарын 7-нд коронавирусний халдварын нэн хүнд хэлбэр, цээжний 2 талд их хэмжээний талбайг хамарсан уушгины үрэвсэл, амьсгалын дутагдал оноштойгоор "Эрчимт эмчилгээний тасаг"-т шилжүүлэн эмчлүүлж байсан аж. Өвчтөний биеийн байдал хүнд байсаар 5 дугаар сарын 17-нд  амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 

Холбоотой мэдээ