"Булган ундрага", "Бодь Даатгал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-19 17:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 27 ХК-ийн 222.9 сая төгрөгийн үнийн дүнтэй 934,896 хувьцаа арилжлаа. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байв. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+4.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" (VIK-15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-3.98%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 100,355 нэгж эрхийг нийт 28.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.34 хувиар буурч, 35259.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,689,272,814,978 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ