Иргэдийг вакцины бүрэн тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-19 22:59:48

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний халдварын голомт хумигдаж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Өнөөдөр нийт 280 иргэний PCR шинжилгээг хийлээ. Тухайлбал Улиастай сумын 133, Тосонцэнгэл сумын 122, Их-Уул сумын 25 иргэнд PCR шинжилгээ хийснээс Тосонцэнгэл сумын нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдсан. Харин 279 иргэний шинжилгээ сөрөг гарлаа. Сүүлийн гурван өдрийн байдлаар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо эрс багасч байна. Тиймээс иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдах шаардлагатай. Энэ сарын 22-ны өдрөөс аймгийн хэмжээнд тогтоосон хатуу хөл хориог сулруулна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сайтар мөрдөж, вакцины хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдаж чадвал “ковидгүй зун” ойрхон байна.

Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр гэрийн тусгаарлалтад байгаа иргэд болон нийтийн эзэмшлийн зам талбайд хөл хорионы үеийн дэглэмийг мөрдүүлэхээр төрийн албан хаагчид ажилласан. Аймгийн хэмжээнд нийт 570 гаруй төрийн албан хаагч дүрэм журмыг мөрдүүлэх, хяналт тавих ажлыг 24 цагаар ээлжлэн гүйцэтгэсэн нь халдварын голомт хумигдахад үр дүнтэй байлаа. Мөн аймгийн ЭМГ-т ажиллаж буй тандалт, судалгааны багийн ажил сайн байлаа. Тавдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын эргүүл, жижүүрийн ажлыг буулгаж, хатуу хөл хориог сулруулж байна" гэв. 

Холбоотой мэдээ