Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5.3 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-24 09:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2,816,043,308.71 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 53 компанийн 5.3 сая хувьцаа 2,716,072,383.98 төгрөгөөр арилжжээ.




Өнгөрсөн 7 хоногт компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн бондын арилжаа явагдсангүй. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 354,310 нэгж эрхийг нийт 99,970,924.73 төгрөгөөр арилжсан байна. 5 дугаар сарын 21-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,699,105,518,435.78 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,763.60 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.84 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ