Хөрөнгийн биржид өнөөдөр 372.8 сая төгрөгийн арилжаа болов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-24 17:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 372.8 сая төгрөгийн арилжаа явагдлаа. Тодруулбал, энгийн арилжаагаар 38 ХК-ийн дээрх дүнтэй 1 сая хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Оллоо" (OLL+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN+14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-8.33%) болон "Улаансан" ХК (UNS-6.90%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 78,015 нэгж эрхийг нийт 20.7 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 үнэт цаас 306 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.39 хувиар өсөж, 34898.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,703,352,649,433 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ