“Үйлдвэрлэлийн дадлагажуулагч” бэлтгэх сургалт томоохон ААН-үүдээс эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-25 18:12:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ААН-үүд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн байгууллагатай хамтран “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч” бэлтгэх холимог сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эхний сургалтыг эхлүүллээ. 


Энэхүү сургалтын “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалт” төслийг манай улсад Герман, Австрали, БНСУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд эхэлсэн сургалт нь ААН, байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлага сургалтыг удирдан зохион байгуулах заах арга зүйн мэдлэг, арга техник эзэмшсэн үйлдвэрлэлийн дадлагажуулагчийг бэлтгэх зорилготой юм. 


ААН, компаниуд дадлагын явцад дадлагажигчийг зөв чиглүүлэн сургаж, ирээдүйд урт хугацаанд ажиллах эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтанг бүрдүүлэх учиртай. Зургаан 7 хоног онлайнаар үргэлжлэх сургалтад “Тэсо”, “Айсмарк”, “Жүр үр”, “Витафит милк”, “АПУ”, “Нижуна”, “Макс импекс" компанийн технологи, аюулгүй ажиллагаа, хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнууд хамрагдаж байна. Цаашид дээрх сургалтыг МҮХАҮТ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) хариуцаж зохион байгуулах аж.



Холбоотой мэдээ