"Булган ундрага", "Авто импекс"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-25 20:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 30 ХК-ийн  235.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 642,080 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Авто импекс" ХК (AOI+13.04%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард кредит ББСБ" ХК (ADB-5.11%) болон "Улсын их дэлгүүр" (UID-4.68%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 292,335  нэгж эрхийг нийт 74.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.68 хувиар буурч, 34741.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,693,750,131,525 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ